Biiileeenn
December 25, 2025
Заа юм бичээгүй их л удсан байх шиг ээ, нэг л мэдсэн чинь он дуусах болжээ ингээд энэ жилийн сүүлийн бичвэрээ ингээд бичье. Цаг хугацаа ч анзаарч амжаагүй байхад л урсаад алга болдог дамшиг юм аа. Энд ирээд гурван сар гаруй болжээ, нэг их урт хугацаа шиг сонсогдохгүй хэрнээ надад бол нэг жил өнгрсөн юм шиг л санагдаж байна даа, их ч зүйл сурлааа их ч олон өнцгөөс амьдралыг харлаа. Ёстой л хүн “туг ч барина тугал ч хариулна” гэдэг дээ… Жишээ татахад өглөө нь их л өөдрөг амьтан дэлхийн шилдэгт ордог сургуульд сурч байна. Энд сурснаа эх орондоо очиж ашиглана, дараагийн том зүйлсийг бүтээнэ гээд лекцэндээ сууж байснаа өдөр нь зүгээр барилга дээр ажилчихсан явж байх жишээний, тэгснээ орой нь хакатон хэсчихсэн ч явж байх шиг :b .Зааа тэгээд ер нь мааашшш олон зүйлсийг санаж байна өөөөөө, зарим өглөө ч бас амаргүй сэрэх үе гардаг шүү, цаг хугацааг буцаагаад жаргалтай сэрдэг байсан тэр өглөөнүүдийхээ нэгэнд сэрчихмээр ч юм шиг санагддаг үе бий… Гэхдээ тэгээд буцдаггүй л л юм билээ шооол сонин.

Энэ хугацаанд өөр юу юу болсон гэвэл, би чинь сургууль ажил хакатон хооронд гүйсээр байгаад л өнгрөөсөн байгаа юм, гэхдээ дундуур нь хальт нэг Liverpool, Manchester гэдэг хоёр хотруу аялчихаад ирсээн. Үзсэн харсан хамгийн сонирхолтой зүйлс нь гэвэл Liverpool хотод нэг цогчин дуган (cathedral) үзсэн, намайг мэддэг хүмүүс андахгүй дээ, би чинь тэр cathedral, энэ cathedral-г үзмээр байна гээд л ярьдаг байсан даа?

Энэ цогчин дуган Англи улсдаа л хамгийн томд ордог юм билээ, одоо манай Монголоор бол бараг өндөр нь Shangri-la юмуу даа? Үнэхээр л нүсэр эд байна лээ. Иймэрхүү барилга, эсвэл хүний гараар бүтсэн зүйлсийг харахад өөрийн эрхгүй бахархах мэдрэмж төрдөг. Миний бодлоор хүн төрөлхтний хамгийн сайхан зүйлсийн нэг нь сурсан, мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж хойч үедээ үлдээдэг энэ чанар юм болов уу гэж боддог.

Энчээ ирээд үсчинтэй хэл амаа ололцож засуулах ч бараг лөөлөө байх гэж бодоод үсээ ургуулчихдаг ч юмуу гэж бодоод байгаа.

Заааа хө дараа нэг он гарахаас өмнө үргэлжлүүлээд бичнэ ээ..
Лондон Хот, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
